card
story-image

Байгаль орчин

Бид үйл ажиллагааны нөлөөнд хамрагддаг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг, холбогдох хүчин зүйлсийг харгалзан үзэж, эрсдэлүүдийг үнэлэн тооцсоны үндсэн дээр эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны хувьд ээлтэй тэнцвэрт байдлыг зөв зохистойгоор бүрдүүлсэн уул уурхайг хадгалан, хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Мөн үйлдвэрийг даган хөгжиж ирсэн хотын дэд бүтэц, ахуй амьдралыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хадгалах зорилгоор нэг талаас уурхайн нөөцийг нэмэгдүүлэх, насжилтийг уртасгах  нөгөө талаас байгаль орчны менежмент, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн асуудлыг урт хугацаанд нарийн төлөвлөн байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлийг даван туулахыг зорьж байна.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд үйлдвэрээс баримтлан хэрэгжүүлдэг байгаль орчны удирдлагын тогтолцооны менежментийн ISO 14001:2004 стандарт, байгаль орчны удирдлага, хяналт мониторинг, үйлдвэрийн бүсийн ногоон байгууламж, нөлөөллийн бүс дэх ховордсон ан амьтныг нутагшуулах зэрэг ажлуудын хэрэгжилт, үр дүнд хяналт тавин ажиллахаар гадна сүүлийн үеийн олон улсын хандлага, стандартуудыг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн хөгжүүлэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна.

Холбоо барих