“Эрдэнэт vйлдвэр" ХХК
Манай компани Оросын Холбооны Улсын “Ростех” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК 49%-ийн хувьцааг 2016 оны 6 дугаар сард худалдан авсан.
“Эрдэнэт vйлдвэр" ХХК нь төрийн 51%-ийн эзэмшилтэй компани бөгөөд манай компанийн зүгээс төр-хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааны зарчмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд оролцож үйлдвэрүүдэд компанийн сайн засаглалын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн нэгж зардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, худалдан авалтын бодлогыг сайжруулан ажиллахыг зорьж байна.
“Эрдэнэт vйлдвэр" ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм.
1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.
Жилд 32 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг.
“Эрдэнэт vйлдвэр" ХХК Финляндын “Оутокvмпv” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брvк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай тvншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.
“Эрдэнэт vйлдвэр" ХХК-н цахим хуудсаар зочлох.