"Монголросцветмет" ХХК

Манай компани Оросын Холбооны Улсын “Ростех” компанийн эзэмшиж байсан "Монголросцветмет" ХХК 49%-ийн хувьцааг 2016 оны 6 дугаар сард худалдан авсан.

“Монголросцветмет" ХХК нь төрийн 51%-ийн эзэмшилтэй компани бөгөөд манай компанийн зүгээс төр-хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааны зарчмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд оролцож үйлдвэрүүдэд компанийн сайн засаглалын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн нэгж зардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, худалдан авалтын бодлогыг сайжруулан ажиллахыг зорьж байна.

“Монголросцветмет” ХХК-ийн хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах үйл ажиллагаа нь улсдаа тэргүүлэх зэрэгт ордог бөгөөд дэлхийд БНХАУ, Мексик, ӨАБНУ-ын ард 4-рт бичигддэг.

 “Монголросцветмет” ХХК нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.

“Монголросцветмет" ХХК-н цахим хуудсаар зочлох.

Холбоо барих