Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн өөрт болон дотоодын эдийн  засагт хүртээх үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэх зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчдээ дэмжин ажиллаж байна. Түүнчлэн үйлдвэрүүдын  нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зорилгоор сайн засаглалын хөтөлбөр, олон улсын үйлдвэрлэлийн норм, санхүү нягтлан бодох бүртгэлийн стандарт, санхүүгийн цогц шилэн байдлыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.  Үүний  тод жишээ нь, манай компанийн “Нээлттэй шилэн Эрдэнэт” санаачлага, зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын нээлттэй болгон 2017 онд дөрвөн зуу гаруй нээлттэй тендер зарласнаар зөвхөн худалдан авалтаас 23 тэрбум гаруй төгрөг хэмнэсэн үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн 2017 онд түүхэндээ анх удаа хагас их наяд буюу 578,5 тэрбум төгрөгийн татварыг орон нутаг, улсын төсөвт төвлөрүүлэн төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, цөөнх хувьцаа эзэмшигчийн хяналтын үр дүнг харуулсан.

ЭРДЭНЭТИЙН ИРЭЭДҮЙ 5 ЗОРИЛТ ХӨТӨЛБӨР”-ийг бид Монголросцветмет ХХК-д мөн адил хэрэгжүүлнэ.

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Холбоо барих