ТУЗ-ийн даргын мэндчилгээ
Монголын зэс корпорацийн цахим хуудсанд тавтай морилно уу.
Монголын зэс корпорацийн Төв Азийн хамгийн том зэсийн ордуудын нэг Эрдэнэт УБҮ-т гаргасан амжилтыг та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа туйлын баяртай байна. Хэдий МЗК-ийн Эрдэнэт УБҮ, Монголросцветмет ХХК-иудын худалдан авалт эргэлзээ төрүүлж байсан ч, бид Эрдэнэт УБҮ-т удирдлагын, хангамжийн, олон нийтийн оролцоо болон үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн түвшинд чухал чухал арга хэмжээг авч ажиллалаа. 40 жилийн үйл ажиллагааны түүхэндээ Эрдэнэт УБҮ нь зөвхөн Монгол улсын эдийн засгийн гол тоглогч байгаад зогсохгүй 100 мянган оршин суугчдынхаа гэр болсон Эрдэнэт хотын хөгжлийн тулгуур нь юм.
МЗК-ийн санаачлагаар Эрдэнэт УБҮ ажилтан, албан хаагчдынхаа цалинг сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр удаа нийт 30 хувиар нэмлээ. Одоогоор Эрдэнэт УБҮ-ийн шууд удирдлага дор 6,000 гаруй Монголчууд ажиллаж байгаа бөгөөд худалдан авалт, үйлчилгээ болон бусад төрлийн оролцоотойгоор олон арван мянган Монголчууддаа үр өгөөжөө өгсөөр байна. Түүнчлэн, Эрдэнэт УБҮ нь ТУЗ-ийн 2017 оны 1 дүгээр сард баталсан худалдан авалтын нээлттэй бодлогоо хэрэгжүүлж эхэллээ. Үүгээр 2016 онд зарлагдсан ганхан нээлттэй тендер Эрдэнэт УБҮ 2017 онд 500 болсон гайхалтай үр дүнд хүрсэн юм. Энэ мэт үр дүнтэй зөв бодлогууд Эрдэнэт УБҮ-ийн 2017 онд Монгол улс болоод Эрдэнэт хотод төвлөрүүлсэн татварын хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. 2017 онд Эрдэнэт УБҮ-ийн төлсөн татвар нь үйлдвэрийн 40 жилийн түүхэнд төлж байсан хамгийн өндөр дүн байлаа.
Ирэх жилүүдэд МЗК нь уурхайн ашиглалтын хугацааг дүгнэх, нөөцийг нэмэгдүүлэх, улсад төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх, хүн-төвтэй үндэсний компани болоход чиглэсэн илүү үр дүнтэй, бодитой бодлого баримтлан ажиллана.
Хүндэтгэсэн,
Мягмарын МӨНХБААТАР
ТУЗ-ийн дарга
2018 он