Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгчдийг дэлхийн хэмжээнд таниулах үүднээс “Bloomberg TV Mongolia” телевизээс санаачилсан “Bloomberg Awards” арга хэмжээг өчигдөр амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Bloomberg Awards”-ын энэ удаагийн шагналын эздийг 10 номинациар шалгаруулсан бөгөөд "Монгол зэс" корпораци “Шилдэг хэлцэл”-ийн эзэн болсон юм.
ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг Хятад болон Казахстаны компаниудтай "Монгол зэс" корпораци хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцож, ялалт байгуулан 43 жилийн дараа “Эрдэнэт” УБҮ 100 хувь монголчуудын мэдэлд ирсэн үйл явдлыг гадаад зах зээлд хийсэн Монгол улсын түүхэн дэх хамгийн том худалдан авах ажиллагаа, хэлцэлд тооцогдож, өндрөөр үнэлүүлсэндээ баяртай байна.