Энэ оны “САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ОНЫ ОНЦЛОХ КОМПАНИ"-иар Монгол Зэс Корпораци шалгарлаа.
Монгол Зэс Корпораци нь “Эрдэнэтийн ирээдүй 5 зорилт” хөтөлбөрийг 2016 онд баталсан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уурхайчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр зорилт нь 2017 онд ажил хэрэг болж Эрдэнэт үйлдвэр ХХК-иас нээлттэй сонгон шалгаруулалтаар хийх худалдан авалтын тоо өмнөх оноос даруй 400 дахин нэмэгдэж, үндэсний ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид шударга, нээлттэй байдлаар бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эхлэл тавигдсан.
Монгол зэс корпораци нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшлээрээ дамжуулан компанийн үр ашгийг сайжруулах, шилдэг туршлагуудыг нэвтрүүлж буй. Өнгөрч буй 2017 онд компани олон сорилттой тулсан ч тэр хэмжээгээрээ илүү чадавхижиж, туршлагажсан жил байлаа. Бидний хичээл зүтгэлийг ийнхүү үнэлж буйд талархаж буйгаа илэрхийлье.
Ирэх онуудад Эрдэнэт үйлдвэрийг зөвхөн Монгол улсад бус бүс нутагтаа тэргүүлэх үндэсний аж ахуйн нэгж болгохын төлөө үйлдвэрийн хамт олонтойгоо хамтран ажиллах болно.
Эрдэнэт үйлдвэрийн хамт болон нийт Монголчууддаа шинэ жилийн мэнд хүргэе.
МОНГОЛ ЗЭС КОРПОРАЦИ