Шалгуур өндөртэй байсан 2017 оныг “Монголын зэс” корпораци “Bloomberg TV Mongolia Awards”-аас “Шилдэг Хэлцэл”, МҮХАҮТ-аас “Сайн засаглал хэрэгжүүлэгч энтрепренер” зэрэг олон олон шагнал хүртэн амжилтаар дүүрэн үдэж байгаа билээ. Түүнчлэн өнөөдөр “Монголын зэс” корпорацийн удирдлагууд хүндэт шагналын эзэд боллоо.
“Ховд аймгийн нутгийн зөвлөл”-өөс салбар бүрт амжилттай ажиллаж буй оны шилдгүүдээ шалгаруулахаар жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн Арслан - 2017” арга хэмжээ 12 дугаар сарын 21-ний өдөр болсон бөгөөд энэ удаагийн арга хэмжээний үеэр “Монгол Зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг Санхүү, бизнесийн салбарын залуу үеийн төлөөлөл болон гаргасан амжилтыг нь үнэлэн “Мөнгөн Арслан - 2017” цом гардуулсан байна.
Мөн “Хангайн үдэш 10” арга хэмжээний үеэр “Монголын зэс” корпорацийн ТУЗ-н дарга М.Мөнхбаатарыг залуу хойч үеэ үлгэрлэн манлайлж, идэвхи зүтгэл гаргаж, нийгэм болоод оюутан залуусын боловсрол, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажилладагт нь талархан “Залуусыг дэмжигч оны шилдэг”-ээр тодорхойлон батламж гардуулсан байна. УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг уг шагналыг гардуулжээ.
“Монголын зэс” корпорацийн удирдлагууд “Эрдэнэт үйлдвэр” ХХК дэх “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувиар дамжуулан нийгмийн хариуцлагатай, эрүүл засаглалтай “Эрдэнэтийн Ирээдүй – 5 зорилт” үйл ажиллагааг нэвтрүүлээд байгаа бөгөөд эхний жилдээ л үр ашигтай олон олон ажлыг гүйцэтгээд байгаа юм.
Та бүгдийн цаашдын ажилд өндөр амжилт хүсэн, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.