АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Эх орны хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт Хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад залуу нас, халуун сэтгэлээ зориулан, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Ахмадын баярын 26 жилийн ойн мэндийг Монголын Зэс Корпорацийн хамт олны зүгээс өргөн дэвшүүлэе.

Та бүхний яруу алдар, эх орон, Эрдэнэт хотдоо оруулсан хувь нэмрийг тань залуус бид умартах ёсгүй бөгөөд үлгэр дурайлал аван, эх орныхоо хөгжлийн төлөө зогсолтгүй урагшлан ажиллах учиртай.

Монголын Зэс Корпорацийн зүгээс ахмадуудынхаа мэдлэг, туршлага, ур чадварыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй хойч үе, залуустаа таниулан сурталчилах, та бүхнийг алдаршуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн ажиллахаа энэ дашрамд уламжилж байна.  

Төрөлх хотынхоо түшиг болсон ахмадууд та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлэе.

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ